📅

Байгаль орчин , экологийн бодлого хяналтын хороо агаарын бохирдлоос хамгаалах талаар хийж буй ажилтай танилцав

🕔 2018/03/14 15:12

Байгаль орчин , экологийн бодлого хяналтын хороо агаарын бохирдлоос хамгаалах талаар хийж буй ажилтай танилцав

 

Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс 2018 оны 1 дүгээр улиралд хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Байгаль орчин, экологийн бодлого хяналтын хороо /2018.03.06/ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ажиллаж, агаарын бохирдлоос хамгаалах талаар зохион байгуулж буй ажилтай танилцаж, дүгнэлт гаргалаа. Хуралд тус хорооны дарга П.Юра, гишүүн Н.Батсайхан, С.Ганзориг, Н.Лхагвасүрэн болон БОАЖГ-ын дарга П.Энх-Амгалан, холбогдох мэргэжилтнүүд оролцов. Төлөөлөгчид Дархан-Уул аймгийн агаарын бохирдлоос хамгаалах талаар зохион байгуулж буй ажилтай танилцах үеэрээ шинэ Дарханы агаарын бохирдолд нөлөөлж буй гол хэсэг болох Дархан сумын 15 дугаар баг, 8 дугаар багуудад нүүрсний хэрэглээнд анхаарал хандуулах , агаарын бохирдлоос хамгаалах асуудлаар хамтарсан зөвлөгөөн зохион байгуулах, агаарын бохирдлоос хамгаалах чиглэлээр дорвитой ажил санаачлан хэрэгжүүлэх зэрэг саналуудыг гаргасан бөгөөд уг асуудлаар дүгнэлт гаргаж, аймгийн ИТХ-ын даргад танилцуулах юм. 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?