БАЙГАЛЬ ОРЧИН ЭКОЛОГИЙН БОДЛОГО ХЯНАЛТЫН ХОРОО ШАРЫН ГОЛ СУМАНД АЖИЛЛАЖЭЭ
Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Байгаль орчин экологийн бодлого хяналтын хорооны дарга П.Юра, гишүүн М.Жаргалсайхан, Н.Батсайхан нар өөрийн эрхлэх асуудлын хүрээнд /2016-10-04/ өдөр Шарын гол сумын Засаг даргын Тамгын газарт хүрэлцэн ирж дараах ажлуудтай танилцлаа.
1. Ашигт малтмалын суурь судалгаа, эрэл хайгуул, ашиглалт
2. Мал аж ахуйн бодлого
3. Газар түүний хэвлий, ой ус амьтан ургамал, агаар мандал
4. Улсын болон орон нутгийн тусгай хамгааллалттай газар, бэлчээр, тариалангийн газар,
5. Геологи уул уурхайн холбогдолтой эрэл, хайгуул, ашиглалтын ажилд тавих байгаль орчны бодлого хяналт,
6. Агаарын бохирдол, хорт бодис, байгаль орчны асуудал
7. Цацрагын хамгаалалт аюулгүй байдлын болон цаг уур, орчны хяналтын асуудал
8. Усны бодлого, нөөц, усны бохирдол
9. Хог хаягдал дахин боловсруулалт
10. Байгаль орчныг хамгаалах судалгаа, хөгжил
11. Аялал жуулчлалын асуудлаар холбогдох албан тушаалтнууд болох Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Ганчимэг, Газрын даамал Д.Болорцэцэг, Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Н.Энхтайван, Байгаль хамгаалагч, Х.Оюунцэцэг, Хот тохижилтын хэсгийн ахлагч Б.Аня, Цаг уурын шаазгайт станцын лабороторын техникч Оюун, Мод бэлтгэлийн Элбэг Шарын гол ХХК, Баялаг Шарын гол ХК, Домогт Шарын гол ХХК, Ойн нөхөрлөлүүдийн төлөөлөл оролцож одоогийн байгаа байдал, цаашид хэрэгжүүлэх ажил, тулгамждаж буй асуудлын чиглэлээр хэлэлцлээ. Тус суманд манай улсын нүүрсний томоохон уурхайнуудын нэг "Шарын гол” ХК, "Дулаан Шарын гол” ХК, алт олборлолтын 10 уурхай, 40 ортой Эрүүл мэндийн төв, төвийн хойд бүсийг хамарсан мэргэжлээс шалтгаалах өвчний 25 ортой сувилал, өрхийн эмнэлэг, 2000 гаруй сурагчидтай Ерөнхий боловсролын 9, 11 жилийн 2 сургууль, 360 хүүхдийн 3 цэцэрлэг, ахмад настангуудын чөлөөт цагаа өнгөрөөх байр, соёл, спортын төв, ХААН, Хадгаламж банкны тооцооны төв, барилгын материал, худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлээр үйлчилгээ явуулдаг 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.
Байгаль орчин экологийн бодлого хяналтын хорооны гишүүд нь Дулаан Шарын гол ТӨХК-ийн ажилчидтай уулзан санал бодлоо солилцон байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, усны ундаргын эх үүсвэрийг хамгаалах тал дээр хэрхэн ажиллаж байгаа талаар санал бодлоо солилцлоо. Шарын гол сумын цэвэр усны эх үүсвэр нь зүүн урд зүгт Буянтын аманд төвөөс 3 км газарт ойролцоогоор 250 м зайтай байрлах 8 гүний худгууд, өргөх станц, резервуар, дамжуулах шугам бүхий цогц байгууламжаар, сумын 900 гаруй иргэд, 117 аж ахуйн нэгж байгууллагуудыг унд, ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай цэвэр усаар хангах үүрэгтэйгээр ажилладаг байгууллага юм.