📅

Антарктид жуулчлах үйл ажиллагааг журамжуулна

🕔 2018/02/12 07:17
 Антарктид жуулчлах үйл ажиллагааг журамжуулна

Саяхан Хятадын Далай тэнгисийн хэрэг эрхэлсэн үндэсний  газар "Антарктид дахь үйл ажиллагааны орчныг хамгаалах хяналт удирдлагын  тогтоол" нийтлэв. Энэ нь, байгаль орчин, экологийг хамгаалах үндсэн дээр  Антарктид дахь үйл ажиллагааны хяналт удирдлагын механизм байгуулж, Антарктид  дахь Хятад улсын аялал жуулчлалын үйл ажиллагаа эмх цэгцтэй өрнөхийг удирдаж,  Антарктидын байгаль орчин, экологийн системийг сайтар хамгаалах зорилттой  юм.

Энэ баримт бичиг, Хятадын ард иргэд, хуулийн этгээд  болон бусад байгууллагууд Хятадын дотоодод Антарктид явах төрөл бүрийн үйл  ажиллагаа зохион байгуулахад дүрэм журам, удирдлага болох юм.

 

Уг баримт бичигт,  Хятад улсын явуулах судалгаа, аялал жуулчлал, шинжилгээ, загас агнуур, зам  тээврийн зэрэг Антарктид дахь аливаа үйл ажиллагааны орчныг хамгаалах хяналт  удирдлагын ажлыг Хятадын Далай тэнгисийн хэрэг эрхэлсэн үндэсний товчоо  хариуцна. Антарктидын байгаль орчин, экологид онцгой нөлөөлж болзошгүй зарим  судалгаа шинжилгээний ажлыг зөвшөөрөл олгогдсоны дараа өрнүүлэх болно гэж  тодорхой заажээ.

 

ХОУР


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?