📅

Мазаалайг хамгаалахад Хятад улс тусална

🕔 2016/10/11 16:00

Мазаалайг хамгаалахад Хятад улс тусална

 

БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар хэрэгжих "Мазаалай баавгайн амьдрах орчныг сайжруулах төсөл”-ийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааны ажлын уулзалтын протоколд өнөөдөр гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирлагын газрын дарга Д.Даваасамба болон БНХАУ-ын Элчин сайдын яамны Худалдаа эдийн засгийн асуудал хариуцсан нарийн бичиг Лю Жиэфэн нар оролцлоо.

Монголд төдийгүй дэлхийд ховордоод буй мазаалайг хамгаалах зорилго бүхий уг төлсийг хэрэгжүүлэх саналыг манай улсын Засгийн газар БНХАУ-д тавьжээ. Энэ хүрээнд тус улсын байгаль орчны салбарын есөн мэргэжилтэн Говийн их дархан цаазат газрын 18 мянган хавтгай дөрвөлжин км газарт ажиллаж, мазаалайн амьдрах орчныг хэрхэн сайжруулах талаар судалгаа хийсэн байна.

Хэлэлцээрийн дагуу гурван жилийн хугацаанд Хятадын Засгийн газраас шаардлагатай тоног төхөөрөмж, эд материалын тусламж үзүүлж, Мазаалайн амьдрах орчинг сайжруулах, Говийн дархан цаазат газрын менежмэнтийг сайжруулах чиглэлээр үйл ажилагаа явуулах гэнэ.

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр "Манай улсад 28 үлдээд буй мазаалайг хамгаалах үйлсэд энэ судалгаа чухал үүрэгтэй” гэсэн бол Монгол Улс дахь Хятадын ЭСЯ-ны хэргийг түр хамгаалагч Ян Чиндун "Мазаалай бол Монголын ховор эрдэнэ. Түүнийг хамгаалах нь туйлын чухал. Гэвч мазаалай амьдрах орчин хүнд нөхцөлд байгаа тул өсгөн үржүүлэхэд бэрхшээл тулгарч байгаа. Тиймээс Монголын талаас тавьсан мазаалай хамгаалах төслийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах болно” гэлээ. Уг төсөл ирэх оны хоёрдугаар улирлаас хэрэгжих эхлэх аж.

Эх сурвалж www.wikimon.mnскачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?