📅

Украин Францаас 100 ширхэг байлдааны онгоц худалдаж авна

🕔 2025/11/18 17:31

Украин Францаас 100 ширхэг байлдааны онгоц худалдаж авна

 

Украин Францаас 100 ширхэг байлдааны онгоц худалдаж авнаУкраины Ерөнхийлөгч Владимир Зеленский Францад айлчилж байгаа юм. Тэрбээр даваа гарагт /2025.11.17/ Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзаж, санаа илэрхийлэх баримт бичигт гарын үсэг зуржээ. Тус баримт бичгийн хүрээнд Украин Францаас 100 ширхэг байлдааны онгоц, дрон, агаарын довтолгооноос хамгаалах систем худалдан авах юм.

Зеленский Макронтой хамт Элисейн ордонд хэвлэлийн бага хурал хийхдээ тэрхүү баримт бичгийг түүхэн тохиролцоо гэж тодорхойлжээ. Тэрбээр “Украин Францын “Dassault” компанийн 100 сөнөөгч онгоц авна. Мөн маш хүчирхэг радарууд, SAMP/T агаарын довтолгооноос хамгаалах систем авахаар тохиролцсон. Энэ тохиролцоо ирэх жилээс эхлэн хэрэгжиж 10 жил үргэлжилнэ” гэжээ.

Хоёр улсын удирдагч мэдэгдэл хийсний дараа "Dassault" компанийн хувьцаа найман хувиар өссөн байна. Тус тохиролцоог ОХУ-ын царцаасан хөрөнгийг ашиглан санхүүжүүлэхээр зорьж байгаа юм. Мөн Франц улсын зэвсгийн нөөцөөс бус шинээр үйлдвэрлэн Украин руу илгээх тохиролцоо гэдгээрээ онцлог аж.

Эх сурвалж: Associated Press

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?