Өвөр Монгол орны 17 хошуу, шянь нь малын тоо толгой бэлчээрийн даацаас хэтэрч байгаа нөхцөл байдалд чиглүүлэн 2024 оны эхээр туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Тодруулж яривал бүс нутгийн нөхцөл байдалд тохируулан, бэлчээрийг хамгаалах, үйлдвэрлэлийн бүтцийг өөрчлөх, иргэдийн амьжиргааг баталгаажуулах зэрэг гурван асуудалд суурилан, нутаг бэлчээрийн хамгаалалт ба чансаатай хөгжлийг дэмжиж, малчид, тариачдын амьжиргааг тогтвортой сайжруулахыг зорьсон байна.
Өвөр Монголын бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлтийн аян дахь ололт амжилтуудыг тодруулан, экологи, үйлдвэрлэл, амьжиргааны зохицонгуй хөгжлийг дэмжиж буй “Өвөр Монголын загвар”-ыг сурталчлах зорилгоор Өвөр Монголын Өдрийн Сонины хороо нь “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын арга хэмжээг зохион байгуулж байна.
Хамтарсан сурвалжилгын арга хэмжээний хүрээнд хоёр орны сэтгүүлчид бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлээр төв болгон, өвс тэжээл, мал сүрэг, малчин, үйлдвэрлэл, орлого, маллах арга барил зэрэг зургаан сэдвийн эргэн тойронд сурвалжлан мэдээлэх болно.
















































































