📅

Гарцаар гарч явсан иргэнийг мөргөж гэмтээжээ

🕔 2025/12/10 17:55

Гарцаар гарч явсан иргэнийг мөргөж гэмтээжээ

 

Цагдаагийн байгууллагад энэ сарын 7-ны өдөр "Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт машинд хүн мөргүүлсэн байна” гэх дуудлага иржээ.

Мэдээллийн дагуу шалгахад "Тоёота приус" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн байв. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг.

Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа хасаж,  анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: ТЦА

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?