📅

Харшийн сүлд модны наадмыг цуцлав

🕔 2025/12/09 16:05

Харшийн сүлд модны наадмыг цуцлав

 

Хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг харшийн сүлд модны наадмыг энэ жил цуцалж буйгаа Монголын хүүхдийн ордноос мэдэгдэв. Засгийн газрын шийдвэр, Боловсролын сайдын өнгөрсөн сарын 25-ны албан даалгавар, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг үндэслэн томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өнжөөхөөр болсон байна. Тус ордны зүгээс гаргасан мэдэгдэлд “2025 оны харшийн шинэ жилийн арга хэмжээ нь ханиад, томуу ихэссэнтэй холбоотойгоор сурагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс цуцлагдсаныг мэдэгдэж байна. Та бүхэн эрүүл мэнддээ анхаарч, халдвараас сэргийлэхийг хүсье” гэжээ. Харшийн сүлд модны наадмыг өнгөрсөн онд 67 дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд Монголын хүүхдийн ордонд “Гайхамшигт ертөнц” тоглолтыг арванхоёрдугаар сарын 26- 30-ны өдөр толилуулж байв.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?