📅

ХАСХОМ гаргахад анхаарах зарим асуудлуудаар мэдээлэл өгөв

🕔 2017/01/16 12:56

ХАСХОМ гаргахад анхаарах зарим асуудлуудаар мэдээлэл өгөв

 

Авлигатай тэмцэх газраас хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны 2016 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, хянах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулдаг. Үүнтэй холбогдуулан Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсээс төрийн захиргааны байгууллагын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ тайлагнах үүрэгтэй албан тушаалтнуудад сургалт явууллаа.

Дархан-Уул аймгийн хувьд төрийн захиргааны 166 албан тушаалтан ХАСХОМ-ээ гарган мэдүүлнэ. Тэд 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор мэдүүлгээ онлайн буюу цахим хэлбэрээр тайлагнах юм.

Тайлан, мэдээнд дурдагдсан хуулийн хугацаанд мэдүүлгээ гаргаж өгөөгүй болон хугацаа хожимдуулж мэдүүлсэн албан тушаалтнуудад Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцуулан ажиллах гэнэ. Тухайлбал: Хуульд заасан хугацаанд тайлангаа ирүүлээгүй, хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй бол албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 30% бууруулах зэргээр хариуцлага тооцох аж.

Х.Соёл-Эрдэнэ

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?