📅

Хууль бус томилгооноос сэргийлж зөвлөмж, чиглэл хүргүүлэв

🕔 2015/10/05 11:50
Хууль бус томилгооноос сэргийлж зөвлөмж, чиглэл хүргүүлэв

Авлигатай тэмцэх газар хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд нийтийн болон төрийн албанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэр дундаа нийтийн албанд нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлыг хянах, тодорхойлох үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллаж байна.

Сүүлийн үед Засгийн газар шинээр байгуулагдах, сайд нар өөрчлөгдөх бүрт тухайн яам, агентлагийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж нийтийн болон төрийн жинхэнэ албан тушаалтныг томилох, чөлөөлөхтэй холбоотой хувь хүний ба улс төр, бизнесийн тодорхой хэсгийн ашиг сонирхол болон намын гишүүнчлэлээр төрийн албанд томилгоо хийх асуудал нэмэгдэх хандлагатай байна.

Авлигатай тэмцэх газарт иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн 20-25 хувийг ашиг сонирхлын зөрчилтэй, хууль бус томилгооны талаарх асуудал эзэлж байна.

Иймд Авлигатай тэмцэх газраас хууль бус томилгоо, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Хөдөлмөрийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Зам тээврийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудад зөвлөмж, чиглэл хүргүүлээд байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?