📅

Дархан сумын “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр 11-р багийг камержууллаа

🕔 2015/10/02 14:01

3 мегапикселийн нягтралтай 15 камерийг 5 болон 9 давхар байруудын дээвэр дээр байрлуулсанаар хорооллын доторх байруудын орц, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг гээд бүхий л зүйлийг бүрэн хянах боломжтой болж байгаа юм байна.

12074670 1675117759377863 902053412879264434 n

Аймгийн цагдаагийн газрын хяналтын камер нь төв замын дагуу тавигдсан бөгөөд хорооллын доторх хяналтыг хийх боломж төдийлөн бүрдээгүй байсан юм. Харин ингэж багийг камержуулсанаар хөрөнгө зардал гарган хийсэн бүтээн байгуулалтуудаа хянахын дээр иргэдийн ая тохитой, амгалан тайван байдлыг хангахад илүү ач холбогдолтой ажил болж байгааг Дархан сумын Засаг дарга хэллээ. Шинээр суурьлуулсан хяналтын камер 24 цагийн ажиллагаатай. Доод тал нь 20 өдрийн өмнөх бичлэгийг ухраан харах боломжтой аж.

12066039 1675117796044526 1172042230347809973 n

Багийн төв дээр камерын хяналтын дэлгэцийг байрлуулсан. Иргэд шаардлагтай тохиолдолд хяналтын камерын бичлэгийг ухрааж үзэх боломжтой юм байна. Гэхдээ ямар хүсэлтийг хэнд гаргаж, ямар маягт бөглөх гээд хяналтын системд нэвтрэх тодорхой журмыг мөрдөх учиртай юм байна. Камержуулалтын энэ ажил гэмт хэрэг зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх гээд иргэдийн амьдралд бодит хувь нэмэр болж үр дүнгээ өгвөл дараа дараагийн жилүүдэд үйл ажиллагааг үргэжлүүлэн бусад багуудыг мөн камержуулахаар төвөвлөжээ.

12038531 1675117752711197 9093176882764046933 n

darkhan.mn
 
 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?