📅

АНУ-д дахин аймшигт халдлага гарав

🕔 2015/10/02 15:28
АНУ-д дахин аймшигт халдлага гарав
АНУ-д ойр ойрхон гардаг халдлагууд үргэлжилсээр л байна.

Өчигдөр л гэхэд тус улсын Орегон мужийн Umpqua коллежид буутай этгээд халдаж 10 хүний амийг хохироож 20 хүнийг буудаж шархдуулаад байна.

Халдлага үйлдсэн этгээд нь өсвөр насны залуу бөгөөд 20 орчим настай тус коллежийн оюутан байж магадгүй аж.

Хэрэг хотоос 9.5 километрийн зайд орших Umpqua коллежийн оюутны хотхонд болсон бөгөөд буутай этгээд халдлага үйлдэж байгаа тухай оюутнууд 911-т дуудлага өгсний дараа 100 гаруй цагдаагийн ажилтнууд ирсэн байна.

Гэрчийн яриагаар бол гэнэт буун дуу тачигнаж эхэлсэн бөгөөд оюутнуудын зарим нь хаалгаа түгжиж, гэрлээ унтраагаад цагдаад дуудлага өгөх, ар гэрийнхэндээ болж байгаа үйл явдлын тухай мэдээлжээ. Харин буутай этгээд энэ үеэр замдаа таарсан хүн бүхнийг буудаж байсан бөгөөд хоёр ч өрөө дамжин орж 10 оюутныг буудан хөнөөж улмаар цагдаа нартай буудалцжээ.

Орегонд гарсан аймшигт халдлагын дараа улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд ихээр эмгэнэл илэрхийлж эхэлсэн бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ч мөн энэ хэрэгтэй холбогдуулан мэдээлэл хийсэн байна.

Халдлага үйлдэгчийг шархдуулан баривчилсан бөгөөд одоогоор хэн гэгч этгээд болохыг цагдаа нар хараахан зарлаагүй мөн хэргийн шалтгааныг мэдээлээгүй байна.

Цагдаагийнхан мөрдөх ажиллагаанд орсон бөгөөд кэмпийн эргэн тойронд хаалт тавьж оюутнууд, багш нарыг шалгаж байгаа аж.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?