📅

Н.Энхбаярыг албан тушаалд томилуулахгүй байх даалгавар буюу үхрийн бөөр шиг олон асуудлыг нийлүүлсэн АТГ-ын хариу

🕔 2016/02/22 10:46

Шадар сайдад нэр дэвшигч Н.Энхбаярын ашиг сонирхлын урьд­чил­сан мэдүүлгийг хяна­сан Авлигатай тэм­цэх газраас 2016 оны хоёр­дугаар сарын 16-ны өдрийн 01/1043 тоот ал­бан бичгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хариу ирүүлжээ.

Энэхүү албан бичгийн агуулга нь Н.Энхбаярыг Шадар сайдад томилох бо­ломжгүй гэсэн эрх ба­ригч­дын тоглоомыг гүй­цэл­дүүлэх гэсэн Авлига­тай тэмцэх газрын бас нэгэн ээлжит улс төрийн үйл ажиллагаа болсон нь тодорхой байна.

Учир юу хэмээвээс, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрч­лөөс урьдчилан сэр­гийлэх тухай хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар нь албан тушаалд нэр дэвшигчийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж, зөвхөн ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхэд л дүгнэлт гаргах үүрэгтэй болохоос ямар нэгэн хэрэгт шалгагдаж байгаа эсэх, ялтай хугацаа дууссан эсэх асуудлаар дүгнэлт гаргадаг чиг үүрэг байхгүй.

Гэтэл АТГ нь Н.Энхбаярыг албан тушаалд томилуулахгүй гэсэн даалгаврыг 200 хувь биелүүлэхийн тулд өөрт хамааралтай болон хамааралгүй  үхрийн бөөр шиг олон асуудлыг нийлүүлэн бичиж ирүүлжээ.

Тэдгээрээс хамгийн их сонирхол татаж байгаа асуудал нь Н.Энхбаяр нь "2017 оны наймдугаар сар хүртэл ялтайд тооцогдох хугацаа нь дуусаагүй” хэмээн мэдэгдсэн явдал байлаа.

Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн төв УИХ-ын 2015 онд баталсан Өршөөлийн хуулийг бүхэлд нь хэрэгжүүлээгүй байгаагаас Н.Энхбаяр төдийгүй маш олон хүний хувьд ялтайд тооцох хугацаа дуусаагүй хэвээрээ хохирч байгаа юм байна.

Улсын Их Хурлын 2015 онд баталсан Өршөөлийн хуулийн зургадугаар зүйл болох "Зарим хугацааг хэрэгсэхгүй болгох” тухай бүлэгт энэ талаар дараах байдлаар маш тодорхой зохицуулсан бөгөөд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно гэсэн байна. Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригт энэхүү ялгүйд тооцох хугацааг хамааруулаагүй тул Их Хурлаас баталсан байдлаараа хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэдгийг хуульчид тайлбарлаж байна.

Б.Гэрэл 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?