С ВИРҮСИЙН ХАЛДВАРЫГ ЭМЧЛЭХ ЭМИЙН ҮНИЙГ БУУРУУЛАХЫГ САЙД ХҮСЛЭЭ
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Гепатит С вирусийн халдварыг эмчлэх эмийг импортлогч эм хангамжийн салбарын төлөөлөл ханган нийлүүлэх байгууллага Монос групп, Омбол ХХК, Монгол эм, имдекс компанийн удирдлагуудтай уулзаж АНУ-ын Гелиад Сайнс компаний Харвони болон түүний Женерик эм болох Ледвир, Вирпас, Хепсинат зэрэг эмийн үнийн талаар ярилцлаа.
Монгол Улсын Засгийн газраас хүн амыг вируст гепатитаас сэргийлэх, элэгний өвчнийг эрт илрүүлэх, тандах, оношлох ажилд онцгой анхааран, олон талт арга хэмжээ авч байгаагийн нэг илрэл Гепатит С вирусийн халдварыг эмчлэх Ледипасвир 90 мг + Софосбувир 400 мг /Харвони/, Софосбувир 400 мг эмийг улсын эмийн бүртгэлд бүртгэн, зайлшгүй шаардлагатай эмийн долоо дахь жагсаалтад нэмэлтээр оруулсан билээ.
Дээрхи эмүүдийг өвчтөнүүд эмчилгээнд хэрэглэсээр тодорхой хугацаа өнгөрөөд байгаа ч үр дүн сайн байгааг үйлчлүүлэгчид хэлсээр байгаа бөгөөд эмчилгээний зардал нь зарим өвчтөнд зургаан сар эмчилгээ хийгдэх нөхцөлд төлбөрийн хэмжээ өндөр юм. Тиймээс энэ удаагийн уулзалтаар манай улсын хүн амын элэгний вирүсийн өвчлөлийг бууруулахын тулд эмийг тасралтгүй хүртээмжтэй хангах үүднээс та бүхэн эмийн үнийг бууруулах чиглэлд судалгаа хийж улс орны хувьд эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалахад хувийн хэвшлийн эм хангамжийн байгууллагууд хувь нэмрээ оруулан нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхийг уриалж хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа Эрүүл мэндийн сайд эмийг импортлогч эм хангамжийн салбарын төлөөлөлд хэллээ.
Одоогийн байдлаар Харвони эмийн хямд өртөг бүхий Женерик эмүүдийг улсын эмийн бүртгэлд бүртгэж эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлттэй үнээр олгох асуудлыг судлан ажиллаж байна.