📅

АНУ: Газпромбанкны хориг Монголд нөлөөлөхгүй

🕔 2024/11/25 21:37

АНУ: Газпромбанкны хориг Монголд нөлөөлөхгүй

 

АНУ-ын Сангийн яам ОХУ-ын Газпромбанкинд өнгөрсөн Пүрэв гаригт хориг арга хэмжээ авсан. Энэ бол ерөнхийлөгч Жо Байдены нэгдүгээр сард албан тушаалаа хүлээлгэж өгөхөөсөө өмнө Оросын түрэмгийллийн эсрэг авч буй арга хэмжээнүүдийн нэг хэсэг болно. Хориг арга хэмжээний хүрээнд Газпромбанк нь АНУ-ын санхүүгийн системтэй ямар нэгэн байдлаар холбоотой эрчим хүчний шинэ хэлцэл, гүйлгээг боловсруулах эрхгүй болно. Мөн АНУ дахь хөрөнгийг нь царцаах юм.

Оросын томоохон банкууд ихэнх нь хориг арга хэмжээнд хэдийнэ өртсөн ч Газпромбанк өртөөгүй байсан.

Монгол Улсын нефтийн төлбөрийн бараг 80 хувь нь тус банкаар явдаг. Тиймээс Сангийн яамны зүгээс яаралтай арга хэмжээ авч, АНУ-ын Сангийн яамтай холбогдон Монголоос хийж буй нефтийн төлбөрүүд үүнд хамаарахгүй гэх "COMFORT LETTER" буюу ногоон гарцыг АНУ-ын Сангийн яамнаас баталгаажуулж авчээ.

Тус баталгаажуулалтын захидалд "Монгол Улс нэн шаардлагатай импортын бараа, ялангуяа эрчим хүчний төлбөр тооцоогоо ОХУ-д төлөхөд хүндрэлтэй тулгарч буйг бид ойлгож байна. Монголбанк тэргүүтэй Монголын санхүүгийн байгууллагууд эрчим хүч, тэр дундаа түүхий нефть, газрын тосны бүтээгдэхүүн, цахилгаан, байгалийн хийн төлбөрөө Газпромбанк болон түүний гадаад дахь зургаан охин компаниар хийдэг гэдгийг ойлгож байна. АНУ-ын бус санхүүгийн байгууллагууд энэ хориг арга хэмжээнд өртөх эрсдэлд орохгүй" гэжээ.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсаас ОХУ руу хийдэг нефтийн төлбөрийг 80 орчим хувь нь Газпромбанкаар хийгддэг бөгөөд  төлбөрүүд АНУ-ын ямар нэг хоригт орохгүйгээр хэвийн үргэлжилнэ гэсэн үг.

Газпромбанк нь ОХУ-ын хамгийн том банкуудын нэг бөгөөд Кремлийн мэдлийн Газпром компанийн эзэмшилд байдаг. Украин 2022 оноос хойш Газпромбанкинд хориг арга хэмжээ авахыг АНУ-аас шаардсаар иржээ. ОХУ-ын засгийн газар тус банкаар дамжуулан цэргүүдийн цалин хөлс, урамшуулал, амь үрэгдэгсдийн ар гэрт олгох нөхөн олговороо шилжүүлдэг.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?