📅

Бурхан багшийн их дүйчэн өдөр ямар үйлийг цээрлэж, ямар үйл хийх хэрэгтэй вэ?

🕔 2024/05/23 11:08

Бурхан багшийн их дүйчэн өдөр ямар үйлийг цээрлэж, ямар үйл хийх хэрэгтэй вэ?

 

Төгс буянт монгол зурхайн цаг тооны бичигт тэмдэглэснээр "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн их дүйчин өдөр тавдугаар сарын 23-ны Пүрэв гаригт тохиож байна. Энэ өдөр бүх нийтээрээ амарна.

Бурхан багшийн их дүйчэн өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг хэлнэ. Буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улсад 1992 оноос хойш албан ёсоор тэмдэглэх болсон ба 2019 оноос эхлэн УИХ-аар бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан.

Эл өдөр ямар үйлийг цээрлэж, ямар үйл хийх хэрэгтэй вэ?

Бурхан багшийн Их дүйчэн өдөр 10 хар нүглийг тэвчиж, 10 цагаан буяныг туурвих учиртай.

Бие, хэл, сэтгэл гурвын буруу явдлаас болж л жаргалтай амьдралынхаа төлөв түвшин байдлыг алддаг.

10 хар нүгэл дотор, уур омог, хүсэл тачаал тэргүүтэй маш олон үйл багтдаг бөгөөд тухайн өдөр хэрүүл тэмцэл хийх, хулгай хийх, амьтны амь таслах, өс хонзон санах, бусдыг доромжлон гүтгэх, өгөөгүйг авах зэрэг үйлийг цээрлэдэг. 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?