📅

Бээжин Тяньжиний хооронд нисдэг такси үйлчилдэг болно

🕔 2024/06/11 15:35

Бээжин хотын Эдийн засаг, мэдээллийн технологийн газар "Нам өндрийн нислэгийн эдийн засгийн аж үйлдвэрийн чанартай хөгжлийг дэмжих Бээжингийн үйл ажиллагааны хөтөлбөр (2024-2027)"-ийн талаар олон нийтээс санал авчээ. Санал асуулгаар, Бээжин хотын онцгой байдлын аврах ажиллагаа, логистик тээвэр, хот хоорондын тээврийн шинэ хувилбарууд бий болгож, "ойролцоох бүсэд чиглэсэн" гурваас дээш нам өндрийн нислэгийн маршрут нээх тухай тусгажээ. Төсөл нь Бээжингийн эдийн засгийн өсөлтийг гурван жилийн дотор 100 тэрбум юаньд хүргэх төлөвтэй байна. 

Эх сурвалжаас үзвэл, Бээжин хот нам өндрийн нислэгийн эдийн засгийн шинэ хэлбэрийг эрэлхийлж, жишиг болгож байна. Нам өндрийн нислэгийн эдийн засагтай холбоотой компанийн тоог гурван жилийн дотор 5000 хүргэх, шинэ салбарын техникийн үйлчилгээг бүх Хятад даяар хамруулах, олон улс дахь нэр нөлөөг нэмэгдүүлж, технологийн шинэчлэл, хэрэглээний эрэлтийн үндэсний хэмжээний тэргүүлэгч эгнээ бий болгох зорилготой юм. Бээжин хотын эдийн засгийн өсөлтийг 100 тэрбум юаниас давуулах хөгжлийн зорилт тавьж байна. 

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж: www.bjd.com.cn
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?