📅

2 сая га талбайн гайхамшиг

🕔 2024/06/12 16:38

“Үзэмж төгс Хятад улс-Номин ногоон умард хил” сэдэвт цахим сурталчилгааны баг нь 5-р сарын 27-ны өдөр Хөххотын Далан хар уулын бэлд байрладаг Мэнцао ногоон байгууламжийн төвтэй танилцжээ.

Тус төв нь Хятад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Мэнкао группын өвсний үрийн аж үйлдвэрийн 18 тусгай судалгааны төв, шинжлэх ухааны судалгааны баазын нэг бөгөөд үрийн аж үйлдвэрийн онцлог шинж чанарыг хадгалах, үржүүлэх, экологийг хамгаалах, нөхөн сэргээх шинжлэх ухааны судалгааны туршилтуудыг нэгтгэсэн шинжлэх ухааны судалгааны төв юм. Мэнцао групп нь өвсний үрийн үйлдвэрлэл, экологийн нөхөн сэргээлт хийхдээ орон нутгийн өвсний гарал үүсэл, экологийн том өгөгдөлд тулгуурласан улсад бүртгэлтэй цорын ганц өвс технологийн компани юм. “Үндэсний дэвшилтэт технологи үйлдвэр”, “Ойн аж ахуйн тэргүүний аж ахуйн нэгж”, “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тэргүүний компани”, “Үндэсний оюуны өмчийн үлгэр жишээ аж ахуйн нэгж” зэрэг өргөмжлөлөөр шагнагджээ.

Мэнцао сүүлийн найман жилийн хугацаанд шинжлэх ухааны судалгааны хөрөнгө оруулалтын эзлэх хувийг тасралтгүй нэмэгдүүлж, өвсний үрийн технологи, экосистемийг нөхөн сэргээх үйлчилгээний салбарт технологийн судалгаа, бүтээгдэхүүний шинэчлэлд анхаарлаа хандуулж, судалгаа, боловсруулалтад хөрөнгө оруулалт хийсээр ирсэн бөгөөд экологийн нөхөн сэргээлтийн технологийн хүчийг сайжруулж, ашиглах замаар олон шинэлэг үр дүнд хүрсэн.

Одоогийн байдлаар Мэнцао групп нь Үндэсний ой, бэлчээрийн салхины элэгдэл, цөлжилттэй тэмцэх инженерийн технологийн судалгааны төв, Өвөр Монголын өвсний аж үйлдвэрийн технологийн инновацийн төв зэрэг 50 гаруй шинжлэх ухааны судалгааны хүрээлэн, их дээд сургууль, аж ахуйн нэгжүүдтэй нэгдэж, өвсний үйлдвэрийн технологийн инновацийн төвийг байгуулжээ.

Мэнцао групп нь тал нутаг, цөл, уурхай, орхигдсон газрын менежмент, Хатан голын сав дагуух экологийн хамгаалалт, ногоон байгууламжийн бүтээн байгуулалтад зориулж орон нутгийн нөхцөл байдалд тохирсон экологийн шийдлүүдийг гаргажээ. Одоогийн байдлаар 1270 гаруй иж бүрдэл техник, тоног төхөөрөмжтэй бөгөөд эрчим хүч үйлдвэрлэх, газар хагалах, тариалах, дижитал хяналт тавих, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх томоохон хэмжээний бие даасан механикжсан ажиллагааны бүхий л үйл явцыг хэрэгжүүлж байна. 

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж: www.northnews.cn
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?