📅

ТЦА: Яармагийн гүүрний замд өндрийн хязгаарлалт унаж II, III эгнээ хаагдсан

🕔 2024/02/22 08:30

ТЦА: Яармагийн гүүрний замд өндрийн хязгаарлалт унаж II, III эгнээ хаагдсан

 

Өндрийн хязгаарлалт унасантай холбоотойгоор өнөөдөр /2024.02.22/ 07:20 цагийн байдлаар замын хөдөлгөөний ачаалал үүсээд байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн гүүрний урд хэсэгт замын өндрийн хязгаарлалт унаж хотын төв рүү чиглэсэн замын зорчих хэсгийн 2, 3 дугаар эгнээ хаагдсанаас ачаалал нэмэгдсэн нөхцөл байдалтай байна.

Тухайн зорчих хэсгийг чөлөөлөх арга хэмжээ авч байгаа аж.

Тухайн хэсгийг сонгож хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмээ баримталж аюулгүй хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?