📅

Ц.Анандбазарын "Өргөө" кино театр Хөвсгөлийн драмын театрт салбар нээж, орлогоо хуваахаар тохирчээ

🕔 2024/06/04 16:40

 

Энэ тухайд Хөвсгөл аймгийн ЗДТГ-аас тодруулахад, "Өргөө" кино театр анх хүсэлт тавьсан. Ингээд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Драмын театр болон "Өргөө" кино театр орлогоо хуваана. Засварын ажил тавдугаар сард эхэлж нээлтийн өмнө дууссан. Кино театр үзвэрийн нэг танхимтай бөгөөд 200 хүний суудалтай. Хэдэн төгрөгөөр засвар хийснийг мэдэхгүй байна" гэв.

"Өргөө" кино театр УИХ-ын гишүүн Ц.Анандбазарынх. Одоогоор Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Улаанбаатарт нийт найман салбартай. Ц.Анандбазарын хувьд энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихээр горилж байсан. Тэр дундаа Хөвсгөл, Булган, Эрдэнэтийг багтаасан тойрогт нэр дэвших хүсэлтэй байсан юм.

Энэ хүрээнд тус аймгуудаар уулзалт, ажлууд зохион байгуулж "Мөсний баяр"-ын нээлтэд ч оролцож үг хэлсэн. Mөн Хөвсгөл аймагт кино театрын салбараа нээсэн нь сонгуулийг угтсан, тойрог услах ажил байх боломжтой гэгдэж байв. Гэсэн ч түүнийг нам нь "жийж", жагсаалт, тойрог аль алинд багтаагаагүй. Тэрбээр авлига албан тушаалын хэрэгт холбогдож, асуудал одоог хүртэл эцэслэгдээгүй байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
эх сурвалж:https://eguur.mn/505000/
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?