📅

ОХУ, Украин Хар тэнгист гал зогсоохоор тохиролцлоо, гэхдээ Москва зарим хоригийг цуцлахыг шаардав

🕔 2025/03/27 09:50

ОХУ, Украин Хар тэнгист гал зогсоохоор тохиролцлоо, гэхдээ Москва зарим хоригийг цуцлахыг шаардав

Мягмар гарагт /2025.03.25/ АНУ-ын зуучлалаар Украин, ОХУ-ыг Хар тэнгист болон эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхгүй, гал зогсоох тохиролцоонд хүрсэн байна. Кремль энэ тохиролцоонд хүрэхийн тулд зарим хоригийг цуцлахыг шаардсаныг Вашингтон хүлээн зөвшөөрсөн юм.

Хоёр тал Хар тэнгис болон эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхгүй байхаар тохиролцсон нь мөргөлдөөн эхэлснээс хойш дайсагналыг намдаах гэсэн анхны шийдлүүд боллоо. Доналд Трамп Цагаан ордонд эргэн ирснээсээ хойш Украины дайныг түргэн дуусгахаар ажиллаж эхлэхдээ Москвад ээлтэй хандах болсон нь Европын холбоотнуудыг сандаргаад буй.

Кремлийн шаардсанаар Вашингтон ОХУ-ын хөдөө аж ахуй болон бордооны экспортод тавьсан олон улсын хоригийг цуцлахаар ажиллах юм. Москва мэдэгдэл хийхдээ ОХУ-ын зарим банкийг олон улсын санхүүгийн системд эргүүлэн холбохгүй бол Хар тэнгист гал зогсоох тохиролцоо хүчин төгөлдөр болохгүй гэсэн байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэлэлцээг хүчин төгөлдөр болгоход хориг арга хэмжээг цуцална гэх шаардлага байгаагүй хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?