📅

Нийслэл 500 тэрбумын дотоод бонд гаргаж, дараах төслүүдийг санхүүжүүлнэ

🕔 2024/06/06 12:32

Харин асуудлаа шийдэхэд мөнгө хэрэгтэй. Өнгөрсөн оны 10-р сард гаргахаар зарлаад байсан Хотын бондын ажил хойшлоод байсан. Энэхүү бондыг энэ жилдээ багтаан гаргахаар болжээ. Тус бондыг ЗГ-ын баталгаатай. Бодлогын хүүгээс давсан өгөөж амлах болов уу? гэсэн хүлээлт бий. 

Гэхдээ хоёр дахь зах зээлд арилжаалагдаж чадах уу? хэрхэн хэзээ яаж эргэн төлөх нь бүдэг. Хот бонд гаргах хуулийн эрхээ  “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын хууль”-иар олж авсан юм.

Татан төвлөрүүлсэн бондын хөрөнгийн дийлэнх хувиар Бөөрөлжүүтийн төслийг санхүүжилэхээр зэхжээ. Харин үерийн байгууламжинд ердөө 6 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ.

  • Улаанбаатар хотын эрчим хүчний суурь хэрэглээг хангахад ₮300.0 тэрбум
  • Улаанбаатар хотын гол болон туслах, гудамж замуудын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, авто замын сүлжээг өргөтгөх шинэчлэх, засварлах ажилд ₮150.0 тэрбум
  • Ариутгах бохир усны Туул-1 коллекторын байгууламжийн ажилд ₮40.0 тэрбум
  • Үерийн хамгаалалтын шугам сүлжээ, барилга байгууламжийн ажилд ₮6.0 тэрбум
  • Андеррайтинг үйлчилгээний зардалд ₮4.0 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төсөлд тусгасан байна.

Нийслэлийн энэ жилийн төсвийн орлогыг хүлээгдэж буй гүйцэтгэл, орлого буурах болон давж биелэх бодит шалтгаан, нөхцөлийг тооцоолсны үндсэн дээр хотын шуудын төсвийн орлогыг 9.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр хотын төсвийн нийт орлогыг 1 их наяд 113.3 тэрбум төгрөг, нийслэлийн төсвийн нийт орлогыг 3 их наяд 156,1 тэрбум төгрөг байхаар тооцжээ. 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?