📅

Монполимет группийн дансыг нээж, хэвийн ажиллах нөхцөлөөр хангаж өгөхийг хүслээ

🕔 2024/06/04 15:05
Монцемент Билдинг Материалс ХХК-ийн Үйл ажиллагааны захирал Ц. Халиун: Сүүлийн үед манай үүсгэн байгуулагч болон манай компанийг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгагдаж байгаа, зээлээ зориулалтын бусаар ашигласан, албан тушаалаа ашигласан хэргээр шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл бидэнд байгаа.
Хөгжлийн банкны зээл судлагдаж байх үед манай үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн биш байсан. Энэ зээл 100 хувь Монцемент төсөлд зориулагдсан. Бид УИХ-ын нээлттэй сонсгол, Хөгжлийн банкны шалгалтад бүх материалаа өгч шалгуулж байсан. Тайлангаа ч тавьж байсан. Анх 2012 оны арванхоёрдугаар сарын 3-нд ҮАБЗ-өөс Хөгжлийн банкны үйл ажиллааг дэмжих, жигдрүүлэх, энэ чиглэлээр стратегийн ач холбогдол бүхий импортыг орлох төслүүдэд хөрөнгө оруулалтын зээлийн 25 хүртэлх хувийг санхүүжүүлнэ гэдэг зөвлөмж гаргаж байсан. Ингээд Монцемент төсөл 2014 оны тавдугаар сарын 26-ны Засгийн газрын тогтоолоор 65 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн зээлийг хоёр үе шаттай олгох шийдвэр гаргасан байдаг. Монцемент төсөл Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөрөнгө оруулалттай, хувьцаа эзэмшилтэй олон улсын хамтарсан байгууллага.
Зээлийн судалгаа 2014, 2015 онд дамжин хийгдсэн. Тухайн үеийн ханшаар 126.6 тэрбум төгрөгийн зээл авснаас 260.2 тэрбум төгрөг төлсөн. Ханшийн алдагдал 100 орчим тэрбум төгрөгийн төлөлт хийж зээлээ бүрэн төлж дуусгасан.
Ямар ч банк олгож байгаа зээл нь зориулалтын дагуу ашиглагдаж байна уу гэдгийг өөрсдөө байнга шалгадаг. Хөгжлийн банкнаас Монцемент үйлдвэрийн бүтээн байгуулалтын үед жил бүхэн шалгадаг байсан.
Тавдугаар сарын 31-нд ажлын цаг тарах үед манай компаниудын бүх дансыг хааж, битүүмжилсэн. Энэ нь үйл ажиллагаанд хориг тавьж байна гэж ойлгож байгаа. Бидэнд ямар нэгэн прокурорын шийдвэр, мэдэгдэл огт ирүүлээгүй. Бид олон төсөлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Гэтэл цемент нийлүүлэлт тасалдах, бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрч байна. Манайх улсын байгууллагаас гадна хувийн 300 гаруй байгууллагуудтай хамтран ажилладаг. Гэтэл энэ байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй, ажилчдынхаа цалинг тавьж тавьж чадахгүй нөхцөлтэй байна. Нэг ажилтны ард 5 ам бүл байгаа гэж бодоход 7000-8000 хүний эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Данс хаана, битүүмжилнэ гэдэг бол үйл ажиллагааг хорьж байна гэсэн үг. Бид өдөрт 70 гаруй сая төгрөгийн татвар төлдөг. Гэтэл өнөөдөр бүх төлбөрөө төлж чадахгүй байдалд орчихлоо" гэлээ.
Тавдугаар сарын 28-нд Монполимет компанийн оффист АТГ-аас нэгжлэг хийжээ. Мөн үүсгэн байгуулагч болон зарим захирлуудын гэрт прокурорын тогтоолгүйгээр нэгжлэг хийж, өсвөр насны хүүхдийн тэмдэглэлийн дэвтэрийг хүртэл хурааж авсан талаар мэдээллээ.
Түүнчлэн, тус компанийн удирдлагууд болон ажилчдын зүгээс компанийн дансыг нээж, үндэсний үйлдвэрлэлийнхээ хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангаж өгөхийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Засгийн газрын тэргүүн нараас хүслээ.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?