📅

"Комедиан" Д.Амартүвшин жийгдэж эмч Т.Цэрэнтогтохыг сонгожээ

🕔 2024/06/11 13:07

"Комедиан" Д.Амартүвшин жийгдэж эмч Т.Цэрэнтогтохыг сонгожээ

 

"Либертари" намын үүсгэн байгуулагчдын нэг Д.Амартүвшин УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ идэвхтэй илэрхийлж байгаад АН-ын дарга Л.Гантөмөртэй тохиролцоо хийсэн байдаг. Түүний намыг УДШ бүртгэж аваагүй нь улмаас ийнхүү АН-аас дэвших болсон. 

УИХ-ын сонгуульд нийслэлийн тойрогт нэр дэвших хүсэлтэй буйгаа "Ардчилсан хүчний холбоо"-ны IV их хурлын үеэр мэдэгдэж байв. Гэвч ҮБХ-ны хуралдаанаар түүнийг жагсаалтын 29 дүгээр дэслэлд бичсэн юм.

Ингэснээр Д.Амартүвшин "АН-ын дарга хэлсэндээ хүрээгүй тул нэрээ татаж байна" хэмээн мэдэгдэж, АН-тай дахин дайсагналцаж жийгдэж орхисон.

Тэгвэл "Комедиан" Д.Амартүвшингийн оронд жагсаалтын 29-р дүгээр дэслэлд эмч Тэгшээгийн Цэрэнтогтохыг бичиж оруулж иржээ.

Т.Цэрэнтогтохын хувьд, 2005 онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийг хүний их эмч мэргэжлээр, 2008 онд БНСУ шинжлэх ухааны магистраар төгссөн. Хоол боловсруулах эрхтний дурангийн эмчээр 13 жил ажиллажээ. Улсын болон хувийн хэвшилд, сум, аймгийн эмнэлэг, улсын 3-р шатлалын эмнэлэг зэрэг ажиллаж байсан хэмээн өөрийгөө тодотгосон байна. “Эрдэнэтийн эрүүл иргэн” ТББ-г хамтран үүсгэн байгуулагчдын нэг.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?