📅

Академичийн сонгуульд нэр дэвшиж буй 11 эрдэмтэн

🕔 2017/01/16 17:49
 

Шинжлэх ухааны академиас хоёр жил тутам ШУА-ийн гишүүн (академич)-ийн сонгуулийг явуулдаг билээ.  Энэ удаагийн сонгууль энэ сарын 19-ний өдөр болох бөгөөд сонгуулийн өмнө нэр дэвшсэн эрдэмтэд бүтээлийн үзэсгэлэнгээ академийн байранд дэлгээд байна.  Энэ удаагийн академичийн сонгуульд дараах 11 эрдэмтэн нэр дэвшээд байна.

1. Москвад төвтэй Олон улсын хөрөнгө оруулалтын банкны ахлах зөвлөх, эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Дэмчигжавын Моломжамц


2. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Археологийн төвийн эрхлэгч, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Дамдинсүрэнгийн Цэвээндорж


3. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, түүхийн ухааны доктор (Ph.D) Сампилдондовын Чулуун (ШУА-ийн гишүүнийг сонгох журмын 4.1-д заасны дагуу)


4. ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, химийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Бүдээбазарын Авид


5. ШУА-ийн Физик-технологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, физик-математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Дэлэгийн Сангаа


6. ХАА-н техникийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн дарга, техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Жамсрангийн Түмэн


7. ШУТИС-ийн дэд захирал, техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Халтарын Энхжаргал


8. ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, биологийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Шагдарын Цоож


9. ШУА-ийн бүтцийн төрөлжсөн академи хариуцсан эрдэмтэн нарийн бичгийн дарга, анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D) Бадрахын Бурмаажав


10. ХААШУА-ийн дэд ерөнхийлөгч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Агипарын Бакей


11. ХААИС-ийн Мал аж ахуй-биотехнологийн сургуулийн профессорын багийн ахлагч, хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор (Sc.D) Халтарын Тогтохбаяр нар нэрээ дэвшүүлжээ.

ШУА-ийн гишүүнээр шинжлэх ухааныг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан, эрдэм судлалын ажлын үр дүнгээрээ өөрийн орны болон олон улсын түвшинд үнэлэгдсэн шинжлэх ухааны докторын зэрэгтэй, шинжлэх ухааны ёс зүйг хүндэтгэдэг, нэр хүнд бүхий Монгол улсын иргэнийг монгол улсын ШУА-ийн Их чуулганаар сонгодог юм.


скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?