📅

Увс аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

🕔 2023/02/03 17:18

Увс аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

 

Увс аймгийн Тэс сумын Цагаантолгой багийн “Гийгний-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 175 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 15 километрт өчигдөр /2022.02.02./ 07:00 цагийн орчимд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн тухай мэдээллийг мөн өдрийн 07:13 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар Онцгой байдлын албанд ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Тэс сумын Засаг даргын Тамгын газар болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй гэжээ.

Эх сурвалж: ОБЕГ

скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?