📅

Монголчууд аа, Хятад бараанаас татгалз!!!

🕔 2023/01/09 16:55

Цар тахалд нэрвэгдэж хяналтаа алдсан Хятадууд энэ сарын 08-ны өдөр хилээ нээхээр болсон. Хил нээхтэй холбогдуулан Эрээний наймаачид аль хэдийнээ Монголчуудыг хүлээж авах бэлтгэлээ базааж 2 жил гаруй хугацаанд хав дарсан бараагаа цэгцлээд эхэлж. Учир нь Монголчуудын буянаар өнөөдрийн Эрээн хот сүндэрлэн босч наймаачид нь хөлжиж амьдрал ахуй нь дээшилсэн нь нууц биш. Тиймдээ ч тэд Монголчуудын ирэхийг тэсэн ядан хүлээж тэнгэрт тулсан үнээр бараагаа шахахаар сууж буй гэсэн үг.  Тухайлбал 470 төгрөг хүрч байсан юань огцом нэмэгдэж 507 төгрөг болтлоо өссөн.
Товчхондоо 2 жил гаруйн хугацаанд ажин түжин байсан манай наймаачид ч хөлд орж Эрээнийг зүглэхээр бэлдэж байна. Хэдийгээр наймаачид урд хөршийг зорьж бараа таваар авчирсан ч Монголд худалдан авалт муу байх нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл Монголчууд бүтэн 2 жил гаруй хугацаанд урд хөршөөс хамааралгүй амьдарч болдог гэдгийг мэдэрсэн. Тиймээс 1 сар гаруй хугацааны дараа цагаан сарын баяр болох ч үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэх нийгмийн хандлага буйг наймаачид маань ойлгох хэрэгтэй.
Тэгээд ч  2 жил хав дарсан бараа өнөөдөр моодноос хол хоцорсон бөгөөд Турк, Вьетнам бараа Хятадын бараанаас хавь илүү чанартайг ч мэдэрчхээд байгаа.
Гэсэн худий ч уламжлалт сар шинийн баяраа тэмдэглэх гэж гадаадын элдэв эрээн мяраан бараа авч тэднийг тэжээж байхаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе, бүгдээрээ.

https://erennews.mn/article/58579
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?