М.Намуун, О.Есүгэн нар өнөөдөр медалийн төлөө тулалдана
🕔 2022/05/16 09:38
Турк улсын нийслэл Истанбул хотноо тавдугаар сарын 8-наас 20-ны өдрүүдэд боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ болж буй. Энэхүү 12 дахь удаагийн тэмцээнд манай улсаас Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга дасгалжуулагчтай есөн тамирчин оролцож байна. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж буй М.Намуун, 54 кг-ын жинд хүч үзэж буй О.Есүгэн нар өнөөдөр /2022.05.16/ медалийн төлөө тоглоно. М.Намууны өрсөлдөгч Энэтхэгийн тамирчин бол О.Есүгэний өрсөлдөгч Тайландын тамирчин ажээ.
скачать dle 12.0Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих