📅

Венесуэлийн ерөнхийлөгч онц байдал зарлав

🕔 2016/05/16 09:33

 

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өнгөрсөн баасан гаригт улс орондоо хоёр сарын хугацаатай онц байдал зарласан байна. Тэрээр "Гадаад болон дотоодын дайснууд Венесуэлд төрийн эрхийг булааж авах гэж байна” мэдэгджээ.

Мадуро мэдэгдэл хийхээс хэдэн цагийн өмнө АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтнууд хэвлэлийн бага хурал хийж Венесуэл улс сүйрлийн ирмэгт ирсэн талаар сануулсан аж. Америкийн тагнуулчдын мэдээлснээр Мадурогийн Засгийн газар маш хүнд байдалд орсон гэнэ. Тус улсын сөрөг хүчин Ерөнхийлөгчийн Николас Мадурог огцрохыг шаардаж байгаа бөгөөд улс даяар эмх замбараагүй байдал, хүчирхийлэл ихэсч, эсэргүүцлийн жагсаал цуглаан олшроод буй.

Сүүлийн жилүүдэд Венесуэлд дэлгүүрүүдэд хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсч, цахилгаан, эрчим хүч тасарч, инф­ляцийн хэмжээ дэлхийд хамгийн өндөрт хүрсэн нь байдлыг улам эвгүй болгосон. Тиймээс ойрын хугацаанд Венесуэлийн хямрал дээд цэгтээ хүрч магадгүй хэмээн АНУ-ын шинжээчид сануулж байна.

Эрх баригчид өнгөр­сөн жилийн намар га­даад өрийг төлөхийн тулд мөнгө хэмнэж, сан­хүүгийн дампуурлаас сэр­гий­лэхийн тулд импор­тыг эрс багасгасан би­лээ. Гэвч үүний улмаас тус улсад хүнс болон өр­гөн хэрэглээний бараа­ны хомсдол үүссэн юм. Түүнчлэн сүүлийн жи­лүү­дэд дэлхийн зах зээлд газрын тосны үнэ маш ихээр буурсан нь Венесуэл улсад муугаар нө­лөөл­сөн. Венесуэл газ­рын тос экпорлогч томоо­хон улсуудын нэг аж.

Америкийн Тагнуу­лын төв газрын төлөө­лөгч­дийн мэдээлснээр Вашингтон Венесуэлд бий болоод буй асуудалд нөлөөлөх гэж оролдохгүй гэнэ. Харин хямралаас гаргахад туслах зорилгоор төлөвлөгөө боловсруулж, бүс нутаг дахь улс орнуудын Засгийн газартай хамтран ажиллах юм байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?