Эрээн боомтын эхний гурван сарын ноолуурын импортлолт нэмэгдэв
🕔 2016/05/02 10:29
Эрээн боомтын 2016 оны эхний гурван сарын ноолуурын импортлолт 1097 тоннд хүрч, мөн үеэс 9.6 хувиар нэмэгдсэн бөгөөд өртгийн хэмжээ 23.04 сая юаньд хүрсэн нь 31.28 хувиар нэмэгджээ.
Үүнд энэ оны 3 дугаар сард 239 тонн импортолсон нь мөн үеэс 92.74 хувиар өссөн бөгөөд өртгийн хэмжээ 4.78 сая юаньд хүрсэн буюу 168.54 хувиар нэмэгдсэн байна.
Ноолуурын импортлолт нэмэгдэж байгаагийн шалтгаан нь нэг, ноолуурын үнэ өсөж байгаа. Монгол Улсын ноолуурын Хятад дахь үнэ нь тонн тутамд 370-380 мянган юань байсан нь тоннд 420-430 мянган юань болж өссөн байна. Хоёр, Хятадын ноолуурын үнийн өсөлт нь ноолуурын зах дахь хэрэглээг нэмэгдүүлсний зэрэгцээ импортын компанийн захиалга нэмэгдсэн байна.
Эх сурвалж: Solongonews.mn
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих