📅

Орост ядуусын тоо 20 саяд хүрчээ

🕔 2015/12/14 10:40

ОХУ-д энэ оны есдүгээр сарын байдлаар амьжиргааны баталгаажих доод төвшнөөс бага орлоготой иргэдийн тоо 20.3 сая буюу нийт хүн амын 14 хувьд хүрснийг тус улсын статистикийн байгууллага болох "Росстат”-ын тоо баримтад тусчээ.

Өнгөрсөн онд ядуусын тоо 18 сая байсантай харьцуулахад энэ тоо 2.3 саяар нэмэгдсэн ба үүнд Крымийн хойг болон Севастополь хотын иргэдийг тооцоогүй гэдгийг РБК агентлагаас мэдээлсэн байна. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар Орост амьжиргааны баталгаажих доод төвшинг 9673 рубль (280 мянга орчим төгрөг) болгон өсгөжээ.

Мөн 2015 оны эхний арван сарын байдлаар хүн амын бодит орлого 10.9 хувиар буурсан нь 1999 оноос хойш гараагүй үзэгдэл аж. ОХУ-д нэрлэсэн цалингийн хэмжээ жилд дунджаар долоон хувиар өсдөг ч инфляцийн хурдыг гүйцэхгүй байна.

Тухайлбал, энэ онд инфляцийн хэмжээ 14.5 хувь хүрч болзошгүй бол 2016 онд 7.9 хувьд хүрэх магадлалтай гэсэн шинжээчдийн тооцоог "Блүмбер”-г агентлагаас явуулсан санал асуулгын дүн харуулсан аж.

Д.Болд


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?