УИХ-ын 22 гишүүн бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн байгаагаа илэрхийлэв

Тиймээс УИХ-ын нэр бүхий 22 гаруй гишүүн гарын үсэг зурж, ЖДҮХС-тай холбоотой асуудлаар гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, хууль, хяналтын байгууллагаар шалгуулах санаачлага гаргасан. Энэ албан бичигт бүх гишүүдийг гарын үсэг зурахыг уриалж байна. Гарын үсэг зурсны дараагаар УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргад хүргүүлнэ” гэлээ.
ЖДҮХС-гаас хамаарал бүхий компани нь зээл авсан гишүүд уг албан бичигт гарын үсэг зурсан эсэхийг тодруулахад, "Одоогоор нэр холбогдсон гишүүд гарын үсэг зураагүй байна. Бид бүхэн гишүүдийг албан бичигт гарын үсэг зурахыг уриалах болно” гэсэн хариулт өгсөн юм.

















































































