📅

”Бүс ба Зам” санаачилгыг дэмжиж, эдийн засгийн хөгжлийн агаарын коридорыг хамтдаа бий болгоход хамтран ажиллана

🕔 2025/08/04 21:22

Эрээн хотын Сайн-Ус олон улсын нисэх буудалд Эрээн хотоос Монгол Улсын Улаанбаатар хот руу шууд олон улсын нислэг нээсэн нь хоёр газрын агаарын тээврийн шинэ үе шатыг нээснийг илэрхийлж байгаа юм. Олон улсын нислэгийг нээснээр Хятад, Монгол хоёр орны эдийн засаг, худалдаа, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн сайжруулж, хоёр орны зорчигчдод ая тухтай, үр ашигтай аялах боломж нөхцөлөөр хангана.

Эрээн хот нь ӨМӨЗО-ны хойд хэсэгт, Монгол Улсын Замын-Үүдээс 4, 5-хан километрийн зайд оршдог. Энэ бол Хятад улсаас Монгол Улсад нээлттэй хамгийн том боомт, нийслэл Бээжинтэй хамгийн ойр хилийн хуурай газрын боомт юм. Шинэ чиглэл нээгдсэнээр Эрээнхот боомтод "Авто зам, төмөр зам, нисэх" гэсэн гурван хэмжээст тээврийн сүлжээг цогцоор нь барьж байгуулах ажил хэрэгжлээ. Энэхүү "агаарын коридор" нь хоёр орны боловсон хүчний солилцоо, худалдааны хамтын ажиллагааг сайжруулахад хязгааргүй эрч хүч өгч, боомтын бүсийг нээх чухал гүүрэн гарц болж, "Бүс ба Зам" санаачилгыг хэрэгжүүлэх бодит туршлага болох юм.

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж: Solongonews.mn
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?