📅

​УИХ-ын гишүүн С.Батболд эмгэнэл илэрхийлж, Дундговь, Говьсүмбэр аймагт 200 сая төгрөг хандивлахаар болжээ

🕔 2021/03/15 14:47
 
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Дундговь, Говьсүмбэр аймгуудад хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас эрдэнэт хүний амь эрсдэж, олон тооны айл өрх орон гэргүй болсон, сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа одоо ч үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн С.Батболд байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас хүний амь эрсдэж, их хэмжээний эд материалын хохирол учирсанд гүн эмгэнэл илэрхийлж, орон гэргүй болсон иргэдэд гэр, эд материал олгох, гамшигт өртсөн иргэдэд хүнсний тусламж үзүүлэх, сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааны зардал зэрэгт хувиасаа 200 сая төгрөг хандивлах болсон байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?