Цасан шуурганд төөрсөн иргэдийг олжээ
Нийслэлийн Онцгой байдлын газарт цаг агаарын нөхцөл байдлын улмаас эрэн хайх, аврах ажиллагааны 3 дуудлага ирж албан хаагчид шуурхай ажиллалаа.
Тухайлбал Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, дүүргийн төвөөс 5 км зайтай Алсын худаг гэдэг газар иргэн 45 настай, эрэгтэй малдаа яваад сураггүй болсон гэсэн дуудлагыг 16:02 цагт өгснөөр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 18:27 цагт Алсын худаг газраас 5 км зайтай БХД-ийн 1 дүгээр хороо, Өндөр толгой гэдэг газраас 500 гаруй бог малтай төөрсөн байсныг эсэн мэнд олж ар гэрийн хүмүүсд хүлээлгэн өгсөн байна. Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг, Багахангай дүүргээс 10 км зайтай Үнэгтэй энгэр гэдэг газар иргэн 35 настай, эмэгтэй малдаа яваад сураггүй болсон гэсэн дуудлагыг 18:08 цагт өгснөөр мөн хэлтсийн албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 21:00 цагт Үнэгтэй энгэр гэдэг газраас 9 км зайтай тус аймгийн Баян сумын 3 дугаар баг, Хэхэрийн хоолой гэдэг газар 1000 гаруй бог малтай төөрсөн байсныг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө.
Мөн Төв аймгийн Баян сумын 1 дүгээр баг, Санд гэдэг газраас Багахангай дүүргийн төврүү явж байсан 3 иргэн төөрсөн, автомашины шатахуун дуусан гэсэн дуудлагыг 21:50 цагт өгснөөр Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 23:30 цагт төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар баг, Даац гэдэг газарт 39 настай, эрэгтэй, 38 настай, эмэгтэй, 51 настай, эрэгтэй нарыг Вонго загварын автомашины шатахуун дуусч, төөрсөн байдалтай байсныг эсэн мэнд олж аюулгүй газар хүргэсэн гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих