📅

“Файзер”, “Астразенека” вакциныг энэ сард Монгол руу ачуулахаар төлөвлөөд байна

🕔 2021/02/16 10:09
 
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан КОВАКС хөтөлбөрийн Монгол Улсыг хариуцсан ахлах менежер Керри Гиинтэй энэ сарын 15-нд цахимаар хуралдаж, коронавирусний вакциныг Монгол Улсад нийлүүлэх явцын талаар мэдээлэл солилцлоо.
Тус хөтөлбөрийн хүрээнд “Файзер” вакцины 25 мянга 740 тун, “Астразенека” вакцины 163-276 мянган тунг вакциныг энэ сарын сүүлчээр Монгол руу ачуулахаар төлөвлөөд байна.
Харин "Астразенека” вакциныг ДЭМБ-аас яаралтай хэрэглэх вакцины жагсаалтанд оруулж батлагдмагц, гуравдугаар сарын дунд үеэс Монгол Улс руу эхний ачилтыг хийхээр зорьж ажиллаж байгаагаа ахлах менежер Керри Гиин илэрхийллээ.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?