📅

Д.Трамп: Бид “маш онцгой өдрөөс өмнө” вакцинтай болж магадгүй

🕔 2020/09/08 13:58

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусний вакцин “маш онцгой өдрөөс өмнө” бэлэн болж магадгүй гэж даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Д.Трамп яг ямар өдрийн талаар ярьж байгаагаа тодорхой хэлээгүй боловч тэрбээр урьд нь сонгуулийн өдрөөс өмнө вакцин бэлэн болж магадгүй хэмээн мэдэгдэж байсан юм.
“Ерөнхийлөгч Трамп энэ вакциныг урьд байгаагүй хурдан хугацаанд гаргаж байна. Хэрэв энэ үед Обамагийн засаг захиргаа ажиллаж байсан бол гурван жилд ч вакцинтай болохгүй, огт вакцингүй байх байсан ч байж магадгүй” гэж Д.Трамп хэлжээ.
“Бид тун удахгүй вакцинтай болно. Маш онцгой өдрөөс өмнө ч байж магадгүй юм. Намайг ямар өдрийн талаар ярьж байгааг та нар мэдэж байгаа” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Түүний хэлсэн үгтэй холбогдуулан баримтуудыг иш татвал, Хүнс, эмийн хяналтын удирдлагын газар аль нэг вакциныг 11 дүгээр сард батлах боломж бий. Гэвч тухайн хугацаанд вакцин нь бэлэн болох фирм байхгүй байна. Түүнчлэн аль нэг вакциныг баталсан тохиолдолд ч АНУ даяар вакцинжуулалт хийхэд олон сарын хугацаа шаардлагатай ажээ. 
Э.ХУЛАН
 Эх сурвалж: https://montsame.mn/ 
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?