📅

Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхгүй

🕔 2020/06/29 17:49

Улсын онцгой комиссын 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 24 дэх удаагийн хуралдаанаар БНХАУ-аас 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 7 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд загас далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг түр хугацаагаар хязгаарласан. Мөн Монгол Улсад импортоор орж ирж буй амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлоос сорьц авч баталгаат лаборатрийн шинжилгээнд хамрагдсан эсэхийг шалгаж, аюулгүй байдлыг хангаж ажиллах ажиллахыг Мэргэжлийн хяналтын байгууллагад үүрэг болголоо.

Иймд амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ импортлож байгаа аж ахуйн нэгж, иргэд дээрх шийдвэрийг хангаж ажиллахыг зөвлөж байна.

Дэлхийн улс орнуудад короновирусийн (COVID-19) халдвар  тархаж хүний амь нас эрсдэх тохиолдол ихсэж байгаа талаар ДЭМБ-аас мэдээлсээр байгаа болно. Монгол Улсад орж короновирусийн (COVID-19) халдвар хилээр нэвтрэхээс сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай авах талаар Улсын онцгой комиссоос удаа дараа журам, заавар гаргаж хэрэгжүүлж ажиллах үүрэг чиглэлийг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдэд өгч байгаа билээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?