📅

Улс хоорондын зорчигчдын тээвэр гурван чиглэлд хэвийн явагдаж байна

🕔 2020/03/03 17:56

БНХАУ-д гарсан шинэ короновирусийн халдвар (COVID-19)-ын тархал буурахгүй байгаатай холбогдуулан халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор БНХАУ хоорондын авто замын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл зогссон хязгаарлалтыг 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан.

Иймд Улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн дараах чиглэлүүд түр зогсож байна. Үүнд:
  1. Монгол Улсын Улаанбаатар хот- БНХАУ-ын Эрээн  хот
  2. Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас-БНХАУ-ын Эрээн хот
  3. Монгол Улсын Дорнод аймгийн Хэрлэн сумаас БНХАУ-ын Манжуур хот
  4. Монгол Улсын Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоос-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганц мод боомт
  5. БНХАУ-ын Бээжин хотоос - Монгол Улсын Дорноговь Замын-Үүд сум
  6. Монгол Улсын Ховд аймгийн Булган сумаас- БНХАУ-ын ШУӨЗО-ны Такешикен тосгон
  7. БНХАУ-ын Хөх хотоос- Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд сум
  8. Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Гашуунсухайт боомт-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганц мод боомтоор Баяннуур хотын Халиут балгас
 
Улс хоорондын зорчигчдын тогтмол тээвэр хэвийн явагдаж байгаа чиглэлүүд:
  1. Монгол Улсын Баян-Өлгий  аймгийн Өлгий сум-БНКазУ-ын Караганда хот
  2. Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум-ОХУ-ын Улаан-Үд хот
  3. Монгол Улсын Улаанбаатар хот- ОХУ-ын Улаан-Үд хот
Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн мэдээлэл

2020.03.03-ны өдрийн 16:30 цагийн байдлаар нийт 51 чиглэлд 164 тээврийн хэрэгслээр 6888 зорчигч замд зорчиж байна. Үйлчилгээний заал болон тээврийн хэрэгслийн халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, тээвэрлэлт эхлэхээс өмнө автобуудлуудын эмч нараар зорчигчдын биеийн дулааныг хэмжиж, ариутгалын бодисоор ханган, асуумжийг бөглүүлэн ажиллаж байна. 2020.03.03-ны 14:30-16:30 цагийн хооронд зам дундын хяналтын постоор 50 тээврийн хэрэгслээр 1186 зорчигч дамжин өнгөрсөн. Жолооч, зорчигчдын биеийн дулааныг нэг бүрчлэн хэмжсэн бөгөөд илэрсэн зөрчилгүй болно. Цаг агаар: Нийт нутгаар цаг агаар тогтуун, зам даваа саадгүй байна.


АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?