📅

Орон нутагт зам даваа хаагдаагүй, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна

🕔 2017/11/07 12:12

Орон нутагт зам даваа хаагдаагүй, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна

Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлага, хяналтын төвөөс

 улсын чанартай авто замуудын бүх чиглэлд зам, даваа хаагдаагүй бөгөөд тээвэрлэлт хэвийн үргэлжилж байгаа талаар шуурхай мэдээ ирүүллээ. Тус хяналтын төвөөс бүх чиглэлд 24 цагийн хяналт тавьж ажилласнаар зорчигч, ард иргэдийг аюул осолгүй, амар тайван зорчих бололцоог бүрдүүлэн ажиллажээ.

Өчигдөр Улаанбаатар-Өвөрхангай Сант чиглэлд 20 зорчигчтой Хараацайн жигүүр ХХК-ийн 56-67 УНД дугаартай тээврийн хэрэгсэл Төв аймгийн Эрдэнэсант сумаас 40 км орчимд Жаргалантийн гол гэдэг газарт цасанд сууж, цааш явах боломжгүй болсон бөгөөд Улаанбаатар хотоос яаралтай арга хэмжээ авч тусламж үзүүлснээр хөдөлгөөнөө хэвийн үргэлжлүүлсэн байна.

Одоогоор урд чиглэлд Улаанбаатар-Дорноговь аймгийн Өргөн, Дэлгэрцогт сум хүртэл халтиргаа гулгаатай, Зүүн чиглэлд Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Улаанбаатар-Арвайхээр, Архангай, Завхан-Тосонцэнгэл баруун чиглэл, Улаанбаатар-Дархан-Уул, Орхон хойд чиглэлд халтиргаа гулгаатай байгаа тул зорчигч, тээвэрчдийг анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Багануурын даваа, Төв аймгийн Хоолт, Айцын даваа, Өвөрхангайн Шартын давааны нөхцөл байдал хүндрэлтэй байгаа бөгөөд АТҮТ-өөс орон нутгийн салбарууддаа бэлэн байдлыг хангаж ажиллах талаар үүрэг чиглэлийг өгч, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?