Улаанбаатар хотын банк болон Худалдаа хөгжлийн банкуудыг нэгтгэлээ
Монголбанкнаас 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гаргасан зөвшөөрлийн дагуу Улаанбаатар хотын банкны нийт актив, пассив, хөрөнгийг салбар, тооцооны төвийн хамт Худалдаа, хөгжлийн банкинд нэгтгэж, Улаанбаатар хотын банкны харилцагчид өнөөдрөөс /2020.06.29/ эхлэн Худалдаа, хөгжлийн банкаар үйлчлүүлэхээр болжээ.
Энэ талаар ХХБ-ны зүгээс тайлбарлахдаа "Банк, санхүүгийн салбар өндөр хөгжсөн улс орнуудын практикт томоохон банкуудын нэгдэл нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх, зах зээлээ тэлэх, үнэ цэнээ нэмэгдүүлэх зорилгоор ихээр хийгддэг бөгөөд ингэснээр нэгдлийн дараах банкуудын үр ашигт байдал илүү сайжирч, зардал буурч, зах зээл дэх зээлийн хүүгийн түвшнийг бууруулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар харилцагч иргэд болон байгууллагуудад илүү уян хатан үйлчилгээний нөхцөлийг бий болгох, харилцагч төвтэй бизнес загварыг хөгжүүлэхэд томоохон дэмжлэг болдог" гэв.
Олны дунд "сахал" хэмээх тодотголтой Д.Эрдэнэбилэг нь Улаанбаатар банкны 99.9 хувь, Худалдаа хөгжлийн банкийг 100 хувь эзэмшдэг. Тэрээр банкуудаа ийнхүү нэгтгэснээр Худалдаа, хөгжлийн банк нь 400 орчим ажилтан, 33 салбар, тооцооны төв, 1900 гаруй мерчант байгууллагаар цар хүрээгээ тэлж байгаа гэнэ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих