Эмнэлгийн яаралтай тусламжийн албанд 21 сая төгрөгийн тоног төхөөрөмж олгоно
Улаанбурханы өвчлөл Дархан-Уул аймгийн хэмжээнд ихэссэнтэй холбогдуулж аймгийн Засаг дарга А.Энхболд Дархан сумын таван "Өрхийн Эрүүл мэндийн төв”-үүдийн үйл ажиллагаатай танилцав.
Мөн "Эмнэлгийн яаралтай тусламж”-ийн үйлчилгээнд нэн шаардлагатай байгаа монитор, амбуу, хүчил төрөгч өтгөрүүлэгч аппарат зэрэг 21 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахаар болжээ. Тус аймагт Улаанбурхан өвчний дэгдэлт ихэссэнтэй холбогдуулж аймгийн Засаг даргын гаргасан захирамжийг хэрэгжүүлэх үүднээс уг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй хийж байна. Тухайлбал аймгийн эрүүл мэндийн салбарын бүх шатны эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж, аймгийн ЭМГ-ын Нийгмийн Эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүд томоохон үйлдвэр аж ахуйн газрууд, их дээд болон ерөнхий боловсролын сургуулиудад очиж эрүүл мэндийн зөвлөгөө өгч байна.
Б.Норовсамбуу