📅

АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

🕔 2025/10/23 17:07

АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

 

АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон "Лукойл"-ыг чиглэсэн шинэ хориг арга хэмжээ зарлалаа.

Тодруулбал АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй ойрын хугацаанд биечлэн уулзахаар тохиролцсон.

Гэсэн ч Оросын талаас Трампын тавьсан гал зогсоох саналыг хүлээн аваагүй тул энэ уулзалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.

Үүний дараа Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч буй нь энэ юм.

Трамп “Би Владимиртай ярих бүртээ сайхан яриа өрнүүлдэг. Гэхдээ эдгээр нь хэзээ ч ахиц гаргадаггүй" хэмээн ярьжээ.

Мөн тэрбээр Путинийг энх тайвныг эрэлхийлэх хандлагагүй байна хэмээн шүүмжилж хориг арга хэмжээ нь ямар нэг үр дүнд хүрнэ гэж найдаж буйгаа онцолсон юм.

Хэрэв Оросын талаас гал зогсоох шийдвэр гаргавал дээрх хоригийг нэн даруй цуцлах аж.

Лхагва гаргийн өглөө Оросын талаас Украиныг бөмбөгдөж, долоон хүн амиа алдсан байна. Тэдний дунд хүүхдүүд байсан гэв.

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессентын мэдээлснээр "Путин утгагүй дайнаа зогсоохоос татгалзсан" тул шинэ хориг арга хэмжээ шаардлагатай болсон аж.

Хориг арга хэмжээ авсан дээрх газрын тосны хоёр компанийг "Кремлийн дайны машиныг санхүүжүүлэгчид" гэж тодорхойлов.

Өнгөрсөн долоо хоногт Их Британи мөн “Роснефть” болон “Лукойл”-д ижил төрлийн хориг арга хэмжээ хэрэгжүүлсэн юм.

Эх сурвалж: ВВС

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?