Манай аймаг яаралтай түргэн тусламжийн 4 авто машинтай боллоо
🕔 2016/02/23 13:27
Дархан-Уул аймгийн ИТХ-ын даргын урилгаар манай аймагт БНСУ-ын Кёнги аймгийн Хурлын "Хотын байгаль орчны хороо”-ны дарга Им Чэ Ху тэргүүтэй долоон хүний бүрэлдэхүүнтэй зочид төлөөлөгчид айлчиллаа.
Тэднийг аймгийн ЗДТГ-ын хүндэтгэлийн танхимд аймгийн удирдлагууд хүлээн авч албан уулзалт хийв. Үүний дараагаар тус аймгийн төлөөлөгчид Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Орхон сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн үйлчилгээ болоод гал түймрийн аюул, байгалийн гамшгаас хамгаалах яаралтай тусламжийн 4 авто машиныг гардууллаа. Манай аймаг дээрх авто машинтай болсноор иргэдэд эмнэлэгийн үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэхэд ихээхэн хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа энэ үеэр аймгийн Засаг дарга А.Энхболд илэрхийллээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих