Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй гурвалсан гэрээ байгуулав
Засгийн газрын тогтоол болон Эрүүл мэндийн сайдын 266-р тушаалын дагуу эрүүл мэндийн газар болон аймгийн Засаг дарга Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй 2016 оны гүйцэтгэлийн гурвалсан гэрээг байгууллаа. Энэхүү гэрээг жил бүр байгуулдаг бөгөөд 2015 онд байгуулсан гэрээний гүйцэтгэлийг хангалттай буюу маш сайн биелэлттэй хэмээн дүгнэсэн аж.
Энэ удаад байгуулсан гэрээнд хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүй, тэгш, чанартай, хүртээмжтэй, ил тод, хөнгөн шуурхай үзүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө, 2016 оны аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, салбарын сайдтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг ханган ажиллах тухай зэрэг хэдэн хэдэн ажил хөтөлбөр хийгдэхээр тусгагдсан байна. Аймгийн Засаг дарга А.Энхболд энэ үеэр ямар боломж, бололцоо байна бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Дархан сумын хэмжээнд аймгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэдэг хамгийн анхан шатны нэгж болох Түвшин холбоо, Гэрэлтэй, Мэдс тоб , Амин холбоо зэрэг 5 Өрхийн эрүүл мэндийн төв ажиллаж байна. Тэдний тухайд компьютерийн хүрэлцээ муу, өдрийн эмчилгээ явуулах өрөө байхгүй, санхүүжилт багатай гээд тус бүртээ тоочих тулгамдсан асуудал багагүй байгаа хэдий ч иргэдэд цаг алдалгүй эрүүл мэндийн үйлчилгээ хүргэх ажлаа цаг ямагт тасалдуулалгүй хийх болно гэдгээ энэ үеэр мөн илэрхийлж байлаа.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих