Эрүүл мэндийн сайн дурын даатгал сард 1920 төгрөг болно
Эрүүл мэндийн даатгалд хувиараа хөдөлмөр эрхэлдэг болон тодорхой ажилгүй иргэд сард 670, жилд 8040 төгрөг төлдөг. Тэгвэл 2016 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн энэхүү шимтгэл гурав дахин нэмэгдэж 1920 төгрөг болно. Тиймээс эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй болон олон жилээр шимтгэлээ төлөөгүй иргэд энэ ондоо багтааж төлөх шаардлагатай юм.
Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн хуулиар оюутнууд ирэх оноос шимтгэлээ өөрсдөө төлөхөөр болжээ. Даатгалд хамрагдсан иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой байдаг.
Гэвч энэ эрхээ хангалттай эдэлж чаддаггүйгээс Эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн хуулиар өөрөө авах тусламж үйлчилгээгээ гэр бүлийн гишүүндээ шилжүүлэх эрхтэй болох юм. Даатгуулагч нь жилд нэг сая 800 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авах боломжтой.
Г.Ганаа
Эх сурвалж: Mongolcom.mn