📅

Хүүхдийн урлагийн их наадмын төвийн бүсийн шалгаруулалт болж байна

🕔 2019/05/16 13:20
Дархан-Уул аймгийн Залуучууд театрын их танхимд төвийн бүсийн хүүхдүүд авьяас билгээрээ өрсөлдөж байна. Төв, Сэлэнгэ, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн нийт 300 орчим хүүхдүүд чуулсан наадам 14 төрлөөр явагдаж аймаг тус бүр 50 минутад багтаан урлагийн номероо үзүүлэх ажээ. Аймаг бүрээсээ шалгарсан хүүхдүүд бүсийн наадамдаа оролцон улсын хэмжээнд аймаг бүсээ төлөөлөн оролцох аж.
Энэхүү үйл ажиллагаа нь Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд үндэсний өв уламжлал, урлаг соёлоор дамжуулан эергээр нөлөөлөх бодлого хэрэгжүүлэх, Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн Хүүхэд бүрийг хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлж, хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх зорилтыг үндэслэн “Монголын хүүхдүүд” хүүхдийн урлагийн их наадмыг бүсчилсэн байдлаар явуулж байна. 
Монгол үндэстний урлагийн их өв санг түгээн дэлгэрүүлэх, эзэмшүүлэх, өвлүүлэх, сурталчлах, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх, харилцан суралцах, хамтран уран бүтээл туурвих, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой явагдаж байгаа тус наадмын 3 дугаар шатнаас шалгарсан авьяаслаг хүүхдүүд Үндэсний их баяр наадмыг эхлүүлэх нэр хүндтэй үүргийг хүлээх ажээ.
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?