📅

“Авьяаслаг удмынхан” урлагийн анхдугаар наадам болно

🕔 2019/05/06 23:53
“Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн үйл ажиллагааны хүрээнд Дархан-Уул аймгийн нийт өрх, гэр бүлийн дунд “Авьяаслаг удмынхан” урлагийн анхдугаар наадмыг зохион байгуулахаар болжээ.Тус анхдугаар наадмыг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас санаачлан зохион байгуулах аж.
Наадмын эхний шатны шалгаруулалтыг энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Орхон, Хонгор, Шарын гол сумдын ард иргэдийн дунд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Дархан сумын оролцогчдийн тухайд хуучин Дарханы бүс буюу 1-8-р баг Оюуны Ирээдүй Цогцолборын “А” байр, Шинэ Дарханы бүс буюу 9-18-р багуудыг 9-р сургуулийн урлаг зааланд дээрх өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна.
Анхан шатны шалгаруулалтаас тодорсон шилдэг гэр бүлүүд дараагийн шат буюу 2 дугаар хэсэгт өрсөлдөх эрхтэй болох аж.Хоёрдугаар шатны шалгаруулалтыг Залуучууд театрын их танхимд 2019 оны 05 дугаар сарын 18,19-ны өдрүүдэд зохион байгуулж эцсийн шатанд оролцох оролцогчдыг шалгаруулах ажээ.
Шагналтнуудын нэгдсэн Гала тоглолт 2019 оны 05 дугаар сарын 31- ны өдөр Залуучууд театрт болно гэж аймгийн БСУГ-ын мэргэжилтэн С.Нарангэрэл мэдэгдлээ..
“Авьяаслаг удмынхан” урлагийн наадмын бүртгэлийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 09.00-18.00 цагуудад Орхон, Хонгор, Шарын гол сумдын иргэдийг Соёлын төвд бүртгэх бол Дархан сумын оролцогчид Боловсрол Соёл Урлагийн Газарт бүртгүүлэх ажээ.Наадмын удирдамж болон дэлгэрэнгүй мэдээллийг 99059395дугаараас тодруулахаас гадна БСУГ-т очиж өөрийн биеэр авах боломжтой ажээ.
Гэр бүлийг дэмжих жилийн хүрээнд хийгдэж буй аймгийн хэмжээнд, өрх бүрт чиглэгдсэн урлагийн наадамд идэвхитэй оролцохыг уриалж байна.
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?