📅

Монгол уламжлалт анагаах ухааны анхны сургалт (2026) Хөх хотод нээгдэв

🕔 2026/05/16 11:00

 

Монгол анагаах ухааны ажилтнуудад зориулсан уламжлалт анагаах ухааны анхны сургалтын (2026) нээлтийн ёслол 05-р сарын 11-нд Хөх хотод боллоо. Энэхүү арга хэмжээ нь Өвөр Монголын умард зүг нээлттэй байх, "Бүс ба Зам" санаачлагыг гүнзгийхүүлэх, Эрүүл мэндийн торгоны замыг байгуулахад хувь нэмэр оруулах чухал гүүрэн гарц болсон байр сууринд суурилсан бодит үйл ажиллагаа юм. Энэ нь Хятад, Монголын уламжлалт анагаах ухааны салбарын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ард түмний сайн сайхны төлөөх холбоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Дарга Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын дипломат үзэл баримтлалын удирдлага дор "Бүс ба Зам" үндэсний санаачилгыг чансаатай хөгжүүлэх ажлыг гүнзгийрүүлэх, ӨМӨЗО-ы "1571" ажлын төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлж, чөлөөт худалдааны бүсийг баталсан томоохон боломжийг ашиглан, умард зүг рүү нээлттэй болгох ажлыг тасралтгүй дэмжин хурдасгаж байна. Монгол анагаах ухаан нь Хятадын уламжлалт анагаах ухааны чухал хэсэг төдийгүй Хятад, Монгол хоёр орны ард түмний зүрх сэтгэл, оюун ухааныг холбосон соёлын холбоо юм.

Энэхүү сургалтыг ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Гадаад хэргийн алба санаачлан, ӨМОУМЭ болон "Тал нутгийн Торгоны Замын ажлын газар-Хятад-Монголын Эмнэлгийн Үйлдвэрлэл-Боловсролын Интеграцийн Практик Бааз" хамтран зохион байгууллаа.

 

Сургалтаар Монгол анагаах ухааны олон улсын боловсон хүчний мэргэжлийг дээшлүүлэх, "онол + дадлага + хэлэлцүүлэг + судалгаа" модульчлагдсан сургалтын загварыг нэвтрүүлэх, чансаатай клиник сургалтын нөөцөд тулгуурлах, Монгол анагаах ухааны клиник, сувилахуйн болон сургалтын агуулгын талаарх өвөрмөц оношилгоо, эмчилгээний аргуудыг системтэйгээр нэвтрүүлэхэд чиглэгдэж байгаагаараа онцлог болж байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?