📅

Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

🕔 2025/10/30 16:49

Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст  ашиглалтад оруулна

 

Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө.

Тэрээр “Шатахууны хомсдол үүсгэсэнд ард иргэдээсээ уучлалт хүсье. Шатахууны хомсдлыг бүрэн шийдэж, нөөцийг гурав дахин нэмэгдүүлж чадлаа. Өнөөдөр 22:00 цагийн үед 110 вагон шатахуун Монголд орж ирнэ.

ОХУ-ын Эрчим хүчний тэргүүн дэд сайдтай болон шатахуун импортлох компаниудын удирдлагуудтай цахим хурал хийлээ. Шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, тасралтгүй тээвэрлэх тохиролцоонд хүрсэн. Хоёр улсын Засгийн газрын хэлэлцээр байгаа учраас ОХУ бүх чадлаараа шатахуунаар хангана гэдгээ илэрхийлсэн.

БНХАУ-аас ирэх сард 15500 тонн шатахуун авахаар тохиролцсон. Тиймээс шатахууны нийлүүлэлтэд цаашид эрсдэл үүсэхгүй.

2027 оны эхний хагаст Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулна. 400 мянган тонн авто бензин, 870 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орно” гэв.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?